Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

2021.09.15: Халдварын 2737 тохиолдол илэрч, арван иргэн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө.

Сүүлийн 24 цагт халдварын 2737 /Улаанбаатарт 1645, орон нутагт 1092/ тохиолдол илэрч, 21-80 гаруй насны арван иргэн нас баржээ. Улмаар Монгол Улсад ковид-19 халдварын шалтгаанаар нас барсан нийт хүний тоо 993 боллоо.

Биеийн байдал нь:

Хөнгөн 12887
Хүндэвтэр 5908
Хүнд 1758
Нэн хүнд 314 хүн эмчлүүлж байна.
Хэвтэн эмчлүүлж буй 20867 иргэний 3649 нь хүүхэд, 1127 нь жирэмсэн эх байна. Харин гэрийн хяналтад нийт 44122 иргэн байгаа юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)