Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Нийслэлийн ЖДҮҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн Япон улсад борлуулагдаж эхэллээ

“Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ, HIS Mongolia компанитай хамтран ЖДҮҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг Япон Улсын зах зээлд гаргахаар хоёрхон сарын өмнө санамж бичиг байгуулж, хамтын ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр Нийслэлийн 20 гаруй ЖДҮҮ эрхлэгчдийн 170 гаруй бараа бүтээгдэхүүнийг www.sto-ory.com сайтад байршуулснаар, Монголын ЖДҮҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн Япон Улсад амжилттай худалдаалагдаж эхлээд байгааг дуулгахад таатай байна.
Хэрэв ЖДҮҮ эрхлэгч Та бүхэн өөрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тус сайтад байршуулахыг хүсвэл Нийслэлийн "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ болон, дүүргийн ЖДҮҮ төвүүдэд хандах, мөн HIS Mongolia ХХК-с илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Бид ямар ч төлбөр, орчуулгын зардал авахгүйгээр Таны борлуулалтад дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд гааль, тээврийн асуудалд санаа зоволгүй, Олон Улсын зах зээлд гарах боломжийг цаашид ч олгосоор байх болно.
Цар тахлын онцгой нөхцөл байдал хилийн хориг, тээвэрлэлтээс шалтгаалж хүнсний төрлийн бараа бүтээгдэхүүнийг байршуулж, борлуулах ажил түр хугацаагаар хүлээгдэж байна. 

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)