Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Х.Булгантуяа: Зөвшөөрөл гарах үйл явц ямар шатанд явааг иргэд цахимаар хардаг болно

ШӨХТГ-ын дэргэд байгуулагдсан Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийн анхдугаар форумын үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Зөвшөөрлийн тухай хуулийг танилцууллаа.

Тэрээр "Зөвшөөрлийн хуульд өөрчлөлт тухай хуулийн төслийг 2019 онд санаачлан өнгөрсөн оны тавдугаар сард ажлын хэсэг байгуулсан. Төр бол хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагааг хийнэ. Харин иргэн, хуулийн этгээд хуулиар хориглоогүй үйл ажиллагааг хийж болно.

Зөвшөөрлийг хоёр төрлөөр ангилсан. Тусгай зөвшөөрлийг 5 жилээс доошгүй хугацаагаар олгоно. Харин энгийн зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгоно. Хуульд заасан тохиолдолд энгийн зөвшөөрлийг хугацаагүй олгож болно. Тусгай зөвшөөрлийг ашиглалтын, үйл ажиллагааны гэж хоёр ангилсан. Ашиглалтын зөвшөөрлийг дуудлага худалдаагаар явуулна. Үүнд радио долгионы зурвас ашиглах, байгалийн баялгийг нөөцийг ашиглуулах, ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа зэрэг хамаарна.

Одоогийн хуулиар 210 төрлийн зөвшөөрөл олгохоор заасан ч 914 болж нэмэгдсэн. Энэ зөвшөөрлийг багасгана. Зөвшөөрлийн бүртгэлийн цахим нэгдсэн сан байгуулна. Ингэснээр ямар зөвшөөрөл хүссэн, зөвшөөрлийн үйл явц хаана явж байгаа нь харагддаг болно.

Зөвшөөрөл олгох хугацааг тодорхой зааснаар зөвшөөрөл гарах хугацааг багасгана. Зөвшөөрөл олгох нийт ажиллагаа ажлын 23 хоногийн дотор явагдаж дуусна" гэв.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)