УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Сингапурын Үндэсний Их сургуулийн харьяа Ли Куан Ю-гийн нэрэмжит Нийтийн бодлогын сургуулийн профессор Рьюбэн Нг-тэй мэдээллийн технологийн чөлөөт бүс байгуулах, төр хувийн хэвшлийн түншлэлийн эко систем бүрдүүлэх тал дээр Сингапур улсын туршлагаас судлах, хамтарч ажиллах боломжийн тухай санал солилцлоо.
Профессор ноён Рьюбэн Нг бол Бүгд Найрамдах Сингапур Улсын Ухаалаг засаглал үндэсний хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж, Сингапурын болон гадаад улс орнуудын Засгийн газар, үндэстэн дамнасан корпорацууд, олон улсын байгууллагуудад их өгөгдөл ашиглах стратеги, инновац, цахим шилжилтийн чиглэлээр зөвлөгөө өгдөг эрхэм юм. Үүний хүрээнд Ази, АНУ-ын төрийн албан хаагчдад дата аналитик, стратеги төлөвлөлтийн чиглэлээр 500 гаруй мэргэжилтэн бэлтгэсэн туршлагатай.