Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Төрийн захиргааны 133 албан хаагч тангаргаа өргөлөө

 

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 205-р тогтоолоор “Төрийн албаны өдөр”-ийг жил бүрийн 7 дугаар сарын 3-ны өдөр байхаар тогтоосон. Энэхүү өдөрийг тохиолдуулан Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, тэнцсэн нийслэлийн 26 байгууллагын 133 албан хаагч өнөөдөр тангараг өргөлөө.

Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль тогтоомж, гэрээ эрх зүйн газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх Салбар зөвлөлийн даргын чиг үүргийг гүйцэтгэгч Д.Амгалан, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх Салбар зөвлөлийн гишүүн, Тэргүүн түшмэл Б.Батбямба, Нийслэл дэх төрийн аудитын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх Салбар зөвлөлийн гишүүн, тэргүүлэх аудитор М.Эрдэнэжаргал, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх Салбар зөвлөлийн гишүүн И.Баттөгс  нар оролцож, төрийн албан хаагчдад амжилт хүслээ. 

Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслолыг нээлтийн үеэр НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх Салбар зөвлөлийн гишүүн, Тэргүүн түшмэл Б.Батбямба “Та бүхнийг Монгол улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон ард түмнийхээ тусын тулд өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллана гэдэгт найдаж байна” хэмээн хэлсэн юм.

Төрийн албан хаагчид 1995 оноос тангараг өргөж эхэлсэн бөгөөд энэ жилээс “ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨР”-ийг жил бүрийн 7 дугаар сарын 3-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо.

 

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)