Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн энэ оны 10 сарын байдлаарх тайлан мэдээллийг сонсло

 

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр /2024.11.06/ боллоо.

Хуралдаанаар Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гуравдугаар улирлын ажлын тайлан, салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын энэ оны 10 сарын байдлаарх тайлан мэдээлэл, 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Хурлын эхэнд Нийслэлийн  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гуравдугаар улирлын хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг Зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба танилцууллаа. Тэрбээр, 2024 онд 50 ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар урьдчилсан гүйцэтгэл 60 орчим хувийн биелэлттэй байгааг онцоллоо. Олон нийтийн цагдаа, оюутан цагдаа, School police зэрэг ажлууд тодорхой үр дүнгээ өгч байна гэлээ. Дүүргүүдийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлыг дэмжих, мэргэжил аргазүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байна. Камер тоног төхөөрөмжийг сайжруулахаас гадна үүн дээр ажиллах албан хаагчдыг бэлдэх, чадавхжуулах ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийж байна гэлээ.