Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр өнөөдөр /2024.11.12/ Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлорыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Азийн сангийн Эмэгтэйчүүдийн эдийн засгийн хөтөлбөр хариуцсан төслийн менежер А.Цолмонтуяа, Засаглалын хөтөлбөрийн төслийн зохицуулагч Э.Булган, Э.Мөнхшүр нар оролцов. Уулзалтын эхэнд Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлор НИТХ-ын дарга А.Баярт баяр хүргэж, ажлын амжилт хүсээд Азийн сангаас нийслэл Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулав.