Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд зориулсан сургалт болло

   Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд зориулсан сургалт өнөөдөр боллоо. Сургалтыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Авлигатай тэмцэх газар, Татварын ерөнхий газар, Нийслэлийн ЗДТГ-аас хамтран зохион байгуулсан бөгөөд Авлигын эсрэг эрх зүйн орчин, ИТХ-ын бүрэн эрхийн анхаарах асуудал, Татварын тухай хууль, төсөв, төрийн байгууллагын харилцаа хамтын ажиллагаа, Төлөөлөгчдийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд Хурлын ажлын албаны гүйцэтгэх чиг үүрэг зэрэг сэдвийн хүрээнд зохион байгууллаа.

Тодруулбал:

  1. АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах комиссар Б.Тэрбиш “Авлигын эсрэг эрх зүйн орчин, ИТХ-ын бүрэн эрх анхаарах асуудал” сэдвээр
  2. Нийслэлийн Татварын газрын дарга М.Болдбаатар “Татварын хуулийн хэрэгжилт, бүтэц зохион байгуулалт” сэдвээр
  3. Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Энхжин “Нийслэлийн төсөв, түүний эрх зүйн орчин” сэдвээр
  4. Нийслэлийн ЗДТГ-ын дарга П.Хадбаатар “Нутгийн захиргаа-нутгийн өөрийн удирдлагын байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа” сэдвээр
  5. Нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны Б.Батбямба “Төлөөлөгчдийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд Хурлын ажлын албаны гүйцэтгэх чиг үүрэг” сэдвээр тус тус илтгэл тавьж мэдээлэл өглөө.
  6.  
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)