Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн кино гарна

Зуны Олимпийн XXXI наадмын жүдо бөхийн 57 кг-ийн мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт, МУГТ Доржсүрэнгийн Сумъяагийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн "Цагаан хадаг" кино удахгүй дэлгэцнээ гарах гэж байна.
"Бодлын хулгайч" 2011, "Ларьдма" 2013, "Үргээлэг" 2014, "Lovers" 2016 зэрэг кинонуудыг найруулж, өөрийн уран бүтээлүүдээрээ олны танил болсон найруулагч Ж.Сэнгэдорж "Цагаан хадаг" киноны Ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа бол кино зохиолыг Т.Номунзул бичжээ.
 
Найруулагч Ж.Сэнгэдорж
"Hulegu Pctures” компанийн уран бүтээлчдийн хийж байгаа  энэхүү киноны гол дүрд жүжигчин Т.Жинжмаа, Б.Базаррагчаа, О.Оюун, Н.Ялалт, Б.Шинэбаяр, Б.Батмэнд, О.Анужин нар тогложээ.
 
Энэхүү киногоор тамирчин хүний нөр их хөдөлмөр, энгийн үзэгчдийн төсөөлж үзээгүй хатуу бэрх даваа, тэдний хүсэл мөрөөдлийг харуулахыг зорьжээ.
Өөрийгөө ялан дийлээгүй хүн өрөөлийг хэзээ ч ялахгүй...
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)