Хөвсгөл далайд аялж байсан таван иргэн завьтайгаа осолдсон хэрэг гарчээ. Тодруулбал, Хатгал тосгоны Жанхайн даваа гэх газар “Байкаль” жуулчны баазын ойролцоо далайд завиар аялж байсан таван иргэн осолдож, гурван хүүхэд, нэг том хүн /27 настай эрэгтэй/ усанд живж амиа алджээ.
Мөн нэг иргэний цогцос олдоогүй бөгөөд сураггүй болсон иргэний цогцсыг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Талийгаач хүүхдүүдийн хувьд 6-14 настай аж.
Хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа юм байна.