Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Долоон настай хүүгийн амийг хөнөөх захиалга өгсөн гэх Сэлэнгэ гэж хэн бэ?

 Дорнод аймгийн Хэрлэн суманд  долоо настай хүү  цахилгаанд цохиулсан байдалтай эмнэлэгт ирээд амь насаа алдсан ноцтой хэрэг гарч олныг цочирдуулаад байна. Уг хэрэг энэ сарын 6-ны өдөр гарч хүү нэг хоногийн дараа нас барсан талаар албаныхан мэдээлсэн. Цагдаагийн ерөнхий газраас өчигдөр мэдээлэл хийж талийгаач хүү гадны нөлөөтэй нас барсан бөгөөд түүнийг санаатайгаар бусдад захиалга өгч амь насанд  нь хүрсэн болох нь мөрдөн байцаалтын эхний шатанд тогтоогдсон болохыг баталсан юм.

Захиалагч Сэлэнгэ гэгч хэн бэ?

Уг хэргийг захиалсан гэгдээд буй Сэлэнгэ гэгч нь 1992 онд төрсөн 24 настай. Тэрбээр талийгаач хүүгийн аав Ц.Цэдэвдорж гэгчтэй нууц амрагийн холбоотой байжээ. Улмаар  Ц.Цэдэвдорж гэгч нь Сэлэнгэд "хүүгээсээ болоод  амьдарч чадахгүй" гэж хэлснээс үүдэн захиалгаар амь насанд нь хүрсэн байна. Уг хэргийн захиалагч Сэлэнгэ нь өөрөө 2 ойтой охинтой юм байна. Багаасаа  зураг зурдаг, Дорнод аймгийн хэмжээний олон тэмцээн уралдаанд амжилттай оролцдог байсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Мөн хайчилбар, таталбар хийх, арьсан эдлэл дээр зураг зурж сийлэх зэргээр  өөрийн уран бүтээлээ хийдэг байсан гэнэ. Түүнтэй нууц амрагийн холбоотой байсан  гэх хүүгийн аавыг нутгийнхан нь хар Цэдэвээ гэж дууддаг бөгөөд Дорнод аймгийн харьяат 50 гаруй настай махны ченж   байдаг гэх  мэдээлэл байна. Түүнчлэн захиалагч Сэлэнгэ нь ихэр охидын нэг бөгөөд аймгийн  төвийн Бунхан толгой гэдэг газарт амьдардаг байжээ.

Гүйцэтгэгч Б гэгч  нь өмнө нь ял сонсч байжээ

Долоохон настай хүүгийн амийг хөнөөх захиалгыг 200.000  төгрөгөөр авсан гэх Б нь 1998  онд төрсөн. Сэжигтнээр татагдсан хоёр этгээдийн нэг болох иргэн Б нь өмнө нь гэмт хэрэг үйлдэж, хоёр жилийн тэнсэн харгалзах ялтай байсан юм. Тэрбээр Эрүүгийн хуулийн 145, 145.2 буюу "Бусдын эд хөрөнгийг хулгайлах, энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан  үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн" зүйл ангиар буруутгагдаж,  хоёр жилийн ял шийтгүүлэн насанд хүрээгүй учраас ял нь хойшилсон байжээ.

Одоогийн байдлаар талийгаач хүүгийн аав, гэмт хэрэг захиалсан гэх Сэлэнгэ, хүүгийн аминд хүрсэн Б нарыг цагдан хориод байна. Тэднийг Эрүүгийн хуулийн 91.2.11-т заасан "Бүлэглэж,  урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл" зүйл ангиар буруутгаж байгаа  юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)