Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Хилларигийн и-мэйлд харийнхантай дайтах төлөвлөгөө байжээ

Wikileaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанж 2006 оныг хүртлэх АНУ-ын Тагнуулын Төв газрын бүхий л мэдээллийг цуглуулж, олон нийтэд цацаж эхэлсэн билээ. Тэгвэл тэдгээр материал дунд одоогийн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтонтой холбоотой сонирхолтой и-мэйлүүд гарч иржээ.
 
Тодруулбал, професор Мичел Эдгараар удирдуулсан сансрын багийнхны судалгааны ажлын хүрээнд Хиллари Клинтоны заавраар “Харийнхантай дайтах, сансар эрхсийн тулаан болон болзошгүй харь гарагийн хүлгийн довтолгооноос хамгаалах пуужингийн систем байгуулах” гэхчлэн төрийн өндөр нууцлалд хамаарах ажлын хүснэгт байжээ.
 
Хиллари Клинтон АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга байхдаа ерөнхийлөгч Барак Обамагийн зөвлөснөөр “Харь гарагийн дайралтаас хамгаалах сан”-д таван тэрбум ам.долларын хамгаалалтын төсөв батлуулж ч амжсан байна.
 
Мөн АНУ-ын Сансар судлалын хүрээлэн “Хэрэв Харь гарагийнхан өнөө маргаашгүй довтолбол тэдний эсрэг дэлхийн 51 орон АНУ-тай шууд холбоотон болж дайтахад бэлэн” гэсэн протоколыг Хиллари Клинтоны тушаалтай хавсаргасан баримт байжээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)