Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

"Хар хорин" захын үнэт эдлэлийн лангуунаас хулгай хийсэн 24 настай залууг баривчилжээ

Баянгол дүүрэгт байрлах “Хархорин” худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрлах үнэт эдлэлийн тасгуудад хулгайч оржээ. Уг хэрэг энэ сарын 12-13-нд шилжих шөнө гарсан гэнэ. Тус төвийн  үнэт эдлэл борлуулдаг дөрвөн лангууны цоожийг эвдэн орж монетон ээмэг, бөгж, гинж, шүрэн болон мөнгөн бугуйвч зэрэг их хэмжээний эд зүйл хулгайлжээ.
 
Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийн алба хаагчид гэмт этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, уг хэрэгт холбогдуулан  Баянгол дүүргийн IV хороонд оршин суудаг, 24 настай залууг саатуулжээ. Тэрбээр бусадтай бүлэглэн эл хэргийг үйлдсэн бөгөөд цагдаа нар түүнийг баривчилж, хулгайлсан үнэт эдлэлүүдийг нь эд мөрийн баримт болгон хураажээ. 
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)