Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

ШУТИС-ийн оюутнууд ОУ-ын програмчлалын олимпиадад түрүүлжээ

Япон улсын Тоба хотноо энэ сарын 5-9-ны өдрүүд олон улсын програмчлалын “Прокон-2016” олимпиад боллоо. Тус олимпиад эх орноо төлөөлөн   ШУТИС-ийн МХТС-ийн Компьютерын ухааны салбарын дэд профессор А.Хүдэрийн удирдсан  Програм хангамжийн оюутан  Ганзоригийн Чинбат, Тэгшбайхын Билгүүн нар амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн байна. Энэхүү олимпиад нь Азийн улс орнуудын их дээд сургуулийн дунд зохион байгуулагддаг бөгөөд Монгол Улсад зохион байгуулагдсан шалгаруулалтад МХТС-ийн баг түрүүлэн оролцох эрхтэй болсон аж.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)