Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Сонгуулийн сурталчилгаа өнөөдөр дуусна

Сонгуулийн тухай хуулинд заасны дагуу 2016 оны сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдөр 00:00 цагт дуусна.
 
СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ:
 
68 дугаар зүйл. Сонгуулийн сурталчилгаа
 
68.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс арван найм хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана.
 
68.6.Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсооно
 
Тиймээс энэ хуулийн дагуу аравдугаар сарын 1-нд эхэлсэн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр дуусна.
 
Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа энэ сарын 19-нд буюу энэ долоо хоногийн лхагва гарагт Улаанбаатарын цагаар 07:00-22:00 цагийн хооронд болно. Энэ өдөр бүх нийтээр амарна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)