Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Зохистой хөдөлмөр эрхлэх боломж бий эсэхийг хэлэлцлээ

Засгийн газрын 100 хоног арга хэмжээний хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МХЕГ, МҮЭ-ийн холбоо, МАОЭНХ-ны “Хүн бүрт Зохистой хөдөлмөр эрхлэх боломж олгоё” сэдэвт хамтарсан зөвлөгөөн өнөөдөр МҮЭСТО-нд боллоо.
 
Энэ зөвлөгөөнөөр Зохистой хөдөлмөр гэж юуг хэлэх, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас дэвшүүлж буй зорилтууд, Хүний үндсэн эрх, нийгмийн түншлэлийн өнөөгийн байдал зэрэг олон асуудлыг байгууллага бүрээс дэвшүүлжээ.
 
Зохистой хөдөлмөрийн бодлогыг хэрэгжүүлэх талаар Төрөөс баримтлах бодлого зорилт, нийгмийн түншүүдийн оролцоо, ажлын байрны орчин, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн шинэчлэл шаардлагын талаар талууд өөр өөрийн байр сууриа илэрхийлсний эцэст зөвлөгөөн оролцогчид уриалга гаргасан байна.
 
Амьжиргаанд хүрэлцэхүйц цалин хөлс, ажлын байрны эрүүл аюулгүй байдал, нийгмийн түншлэл, ажилчдын эвлэлдэн нэгдэх эрх зэргийг Зохистой хөдөлмөрт тооцно гэсэн Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын үзэл баримтлалыг Монгол улсад хэрэгжүүлэхэд нийгмийн түншийн оролцоо нэн чухал гэдэгт санал нэгджээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)