Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Дэлхийн хамгийн том флаш ирэх сард худалдаанд гарна

Мэдээллийн технологид тулгуурласан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч АНУ-ын “Kingston” компани дэлхийн хамгийн том хатуу диск буюу флашийг үйлдвэрлэн ирэх хоёрдугаар сард худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа талаар www.theverge.mn сайт мэдээлжээ.
 
Энэхүү “DataTraveler Ultimate GT” флаш нь дэлхийн хамгийн өндөр хүчин чадалтай, USB хөтөчтэй флаш байх ажээ. Уг флаш хамгийн багадаа 1TB, хамгийн ихдээ 2TB хэмжээтэй бөгөөд зөөврийн компьютерээс ч илүү хэмжээтэй мэдээллийг хадгалах боломжтой юм байна. Цайрын хайлшаар хийсэн энэхүү флашны нэг дутагдалтай тал нь USB 3.1 хувиргагч биш, USB-C хувиргагч ашиглах тул ийм хувиргагч заавал хэрэглэх шаардлагатай болох аж.
 
“DataTraveler Ultimate GT” флашийг ирэх хоёрдугаар сард худалдаанд гаргахаар төлөвлөсөн ч үнэ нь хараахан зарлагдаагүй байгаа гэнэ. Мэдээж дэлхийн хамгийн өндөр хүчин чадалтай флаш диск хамгийн өндөр үнэтэй байж болох юм гэж ажиглагчид таамаглаж байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)