Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

"iPhone" 10 нас хүрлээ

“Apple” корпораци одоогоос яг арван жилийн өмнө буюу 2007 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр “MacWorld 9” хэвлэлийн бага хурал зарлаж байжээ. Уг хурал дээр корпорацийн CEO Стив Жоббс “Бид өнөөдөр гурван салбарт хувьсгал хийсэн бүтээгдэхүүнийг танилцуулах болно. Эхнийх нь, өргөн форматтай, мэдрэгчээр удирддаг IPod. Хоёр дахь нь, салбартаа хувьсгал хийсэн гар утас. Гурав дахь нь маш өндөр хурд бүхий интернэт холбооны төхөөрөмж” хэмээн хэлж байжээ. Гэхдээ тэрээр гурван өөр төхөөрөмжийн талаар биш, энэ бүгдийг нэг дор нэгтгэсэн iPhone хэмээх гар утасны тухай ярьж байсан.

Анхандаа “iPhone”-ийг хүмүүс үл ойшоож байсан хэдий ч энэ бүтээгдэхүүн өнөөдөр хүмүүсийн амьдралын салшгүй нэгэн хэсэг болж, бусад компаниуд ч ухаалаг гар утас үйлдвэрлэж эхэлсэн билээ. Энэ бүтээгдэхүүн дэлхий ертөнцийг шинэлэг санаануудаараа өөрчилсөн гэж хэлэхэд болно. Одоогийн байдлаар, нэг тэрбум гаруй ширхэг “iPhone”-г хүмүүс ашиглаж байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)