Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

НИТХ дахь АН-ын бүлгийнхэн лхагва гараг бүрийн 11.00 цагт иргэдтэй уулзана

Улаанбаатар хотод нэг сая гаруй иргэн амьдарч, тэдний өмнө тулгамдсан асуудлууд ундарсаар байна. Тиймээс иргэдийн санал бодлыг сонсох, хүлээж авах, шаардлагатай тохиолдолд харьяалагдах байгууллагууд руу нь албан тоот илгээн асуудлыг нь шийддэг байсан Засгийн газрын “11-11” төвийг өнгөрөгч оны есдүгээр сард татан буулгасан билээ. Олон нийтийн нүд, чих болж иргэдийн саналыг төрд хүргэж байсан энэ шат алга болсноор нийслэлийн иргэд хаана хандахаа мэдэхгүй явна.


Харин Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд долоо хоног бүрийн лхагва гаригийн 11 цагт Нийслэлийн Засаг даргын тамгын газрын уулзалтын өрөөнд иргэдийг хүлээн авч уулзаж байхаар боллоо. “Хотын шийдэл” иргэдийн уулзалтад хотоо хөгжүүлэх санал шийдэл, хамтран ажиллах санаачилга, иргэдийн санал хүсэлтийг авч байх юм. Иргэд өөрийн биеэр ирж амжихгүй тохиолдолд 11-310428, 9900-4811, 8805-1070 дугаарт холбогдон санал хүсэлтээ хэлэх боломжтой. Түүнчлэн “НИТХ дахь Ардчилсан Намын Бүлэг” фэйсбүүк, “Нийслэл АН бүлэг” твиттер хуудсаар иргэдийн саналыг авч байхаар болов.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)