Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Иргэн, төр хоёрт эрхэлсэн нийтийн тээврийхний “толгойг илдэг” байдал хэдэн хүний аминд хүрэх вэ?

Энэ долоо хоногийг нийтийн тээврийхний хувьд “ХАР”  долоо хоног гэж нэрлэхэд болохоор боллоо. Дөрөвхөн хоногийн дотор гурван ч хүний амь эрсдэж 30-аад хүн бэртэж гэмтсэн аймшигт ослууд ар араасаа хөвөрсөөр. Нэгэн үе Улаанбаатрын иргэд толгой дээрээс юм унах вий гэж байнга дээшээ харж явдаг байсан бол одоо хөл залгуулдаг ганц унаандаа суухуу? Байх уу? Эсвэл зөвшөөрөгдсөн ногоон гэрлээрээ гарцаар гарах уу? байх уу? гэдэг асуултан дунд эргэлдсээр байна. Өглөө эртлэн гэрээсээ гарсан нэгний буцаж гэртээ ирэх үгүй нь мэдэгдэхгүй  аймшигт өдрүүдийг иргэд сэтгэл түгшин өнгөрүүлж байна. Үүнд хариулт өгөх хүн алга. Тэдний ганц дугарч байгаа үг нь”Солонгосоос хуучин автобус оруулж ирсэнээс боллоо” гэх. Гэтэл амьдрал дээр эдгээр ослууд хуучин автобуснаас болов уу? Хуучирдаггүй жолооч нараас болов уу? гэдэг нь асуудалтай. Урсгал сөрөн уралдаж, хэн нэгний урдуур орж л байвал бусдын эд хөрөнгө /машин/ -нд халдаж байгаагаа ухамсарладаггүй хэсэг бүлэг “этгээдүүд”-ээр жолоочийн багаа бүрдүүлсэн нийтийн тээвэр цаашид ч энэ байдлаа үргэлжлүүлсээр байх уу? 
Нийтийн тээвэр гэх ноёлогчдын ширүүн “харц”-наас иргэд дальдарсаар л...
Өглөө ажил, хичээлдээ явах, орой  бор гэрийн зүг гэлдрэхэд хамгийн их тус болж өгдөг нийтийн тээвэр энэхүү давуу байдлаа ашиглаж зорчигчдийг ёстой л “боол” мэт үздэг гэж хэлэхэд болно. Урьд нь тасалбар түгээгчидэд загнуулан барин тасалбараа авч, жолоочид сэгсрүүлэн байж зорьсон зүгтээ хүрдэг байсан нь үнэний хувьтай. Шахалдаад явах зайгүй болсон үед жолооч “ах” уурлаж, хүчтэй “хаазалж”, огцом тормозлосны эцэст уутанд шигшигдэж байгаа шороо шиг эвтэйхэн эв зүйгээ олоод унахгүй тогтосных нь зол болдог байсан. Харин цахим карт гэгч гарч тасалбар түгээгчид загнуулахгүй боллоо гэж бодсон ч нөгөө “Бадарчин баярлах болоогүй” гэдгийн үлгэрээр сууж, буух тоолондоо “хурдан бууж, суусангүй”, “задгай мөнгөтэй явсангүй” гэж загнуулан заримдаа ч бүр “арын автобусанд суу” гэж хөөгдөх шахам буух тохиолдлууд ч ихээр тохиолдох боллоо. Нөгөө сахил хүртээд шал дордов гэдэг л боллоо гэж үглэх хүмүүс ч зөндөө. 
Гэхдээ дээрх асуудлууд харин ч бага хэрэг. Төрийн гаргасан шийдвэр буруу байсан, иргэдийн тасалбарын мөнгө хаанаа ч хүрэхгүй байна гэсэн шалтаг, шалтгаанаас болж өнгөрсөн 10-р дугаар сард иргэд хөөрхөн чангалуулаад авсан. Өглөө болгон автобусны буудал дүүрэн хүмүүс багшралдаж, 4,5-аараа нийлж такси барьж, хол ажилтай нэг нь хүний машинд дайгдаж явах шаардлага гарсан. Мөрөөрөө ажилаа хийж, амьдралаа залгуулж явсан иргэд энд ямар буруутай вэ?
Одоо харин загнуулах ч бүр өнгөрч, амьд мэнд л гэртээ харьж байвал....
Харин сүүлийн үед загнуулах ч бүр дүүрч, амьд мэнд л харихсан гэж залбиран нийтийн тээврээр үйлчлүүлдэг боллоо. Арга ч үгүй биз. Нас залуу, цус шингэн гэх хэдэн “пээдгэр” нөхдүүд “цагтаа амжих гэж байна” гэсэн шалтгаанаар хоорондоо уралдаж, таарлдсан нэгнээсээ өрсөх гэж Улаанбаатарын түгжрэлтэй зам дээр дураараа “нааддаг” гээд хэлчихэд хэлсдэхгүй биз.Түүгээр ч зогсохгүй хотын төвийн нарийхан замын бүхэл бүтэн нэг эгнээг тэр чигт нь “эзэн сууж” өөр машин орвол чанга дуут дохиогоороо хэдэнтээ зандран, болохгүй бол хэлдэг хэдэн хараалын үгээ чулуудчихаад хээв нэг явдаг тэдгээр жолооч нар хүн битгий хэл амьтай амьтан ачиж яваа ч гэж бодолгүй жолоог мушигна. Шаардлага тавьсан нэгнийг “таксигаа барь” гэж зандрах ч бүр энүүхэнд. Харин энэ долоо хоногт нийтийн тээврийнхэнд “Олон хавар нэгэндээ” гэдгийг ч нэг үзүүлж байх шиг байна. Гэвч энэ бүхэнд бас л гэм зэмгүй иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохироод үлдлээ.
Энд хэн буруутай, мөн энэ байдал хэдий болтол үргэлжлэх вэ?
Эрхэм хотын даргаасаа асуухуу? Энэ чиглэлийн сайдаасаа байцаах уу?
Ж.Уранмандал
Эх сурвалж: NIISLEL.mn
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (3)
Зочин [202.55.183.178] 2015/12/07
ЮЮЮ
Зочин [150.129.143.155] 2015/12/04
Zorigt zurag avahaa boliod ajilaa hiimeer baina
Зочин [202.55.183.178] 2015/12/04
ene muu lalruudaas bolj taiwan amidarch chadahgui n