Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Урлагийнхан "Утааны эсрэг" жагсаалд нэгдэв

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр "Утааны эсрэг ээж, аавууд” нэгдэн Сүхбаатарын талбайд жагссан билээ. Тэгвэл "Утааны эсрэг ээж аавууд”-ын холбоо дахин нэгдэж "Боож Үхлээ” эсэргүүцлийн жагсаалыг энэ сарын 28-ны Бямба гарагт Сүхбаатарын талбайд 12:00 цагаас хоёр дахь удаагаа зохион байгуулахаар болсон. Урлагийнхан "Утааны эсрэг" жагсах санаачлагыг хөгжмийн зохиолч Л.Чинбат, Никитон хамтлагийн дуучин Ц.Батчулуун нар гарган бусдыгаа уриалан жагсаал дээр дуулахаар болсоноо мэдэгдлээ. Ц.Батчулуун, Л.Чинбат нар Утааны тухай дуу гаргаж клип хийхээр төлөвлөж байсан бөгөөд энэ сарын 28-нд болох жагсаал дээр дууныхаа нээлтийг хийхээр болсон байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)