Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Монгол хүн өдөрт 9-12 грамм буюу стандарт хэмжээнээс хоёр дахин илүү давс хэрэглэдэг

Манай улсын хүн амын давсны хэрэглээ хэт их байгааг судалгаагаар тогтоосон байдаг. Насанд хүрсэн хүн өдөрт 5 граммаас хэтрэхгүй давс хэрэглэх нь зохистой хэмжээ юм. Гэтэл ДЭМБ-ын судалгаагаар монгол хүн өдөрт 9-12 грамм буюу стандарт хэмжээнээс хоёр дахин илүү давс хэрэглэж байна. 
 
 
Давсны хэрэглээг бууруулахыг нийт хүн амын эрүүл мэндийг сайжруулахад өртөг зардлын хувьд үр ашигтай арга гэж үздэг байна. Тухайлбал, насанд хүрсэн хүн давсны хоногийн хэрэглээгээ 5 грамм хүртэл багасгахад тархины цус харвалтыг 24 хувиар, зүрх судасны өвчнийг 18 хувиар бууруулдаг ажээ. Давсыг хэтрүүлэн хэрэглэснээр цусны даралт ихсэх, бөөрөнд чулуу үүсэх, яс сийрэгжих, зүрх судасны шигдээс зэрэг өвчнөөр өвдөх эрсдэл нэмэгддэг байна. Хоолны давсыг бууруулах олон арга байдаг. Үүний нэг нь давсыг лимон, цагаан гаа, яншуй, сонгино, сармис, чинжүү зэрэг ногоогоор орлуулж болдог. Өдөр тутмын давсны хэрэглээгээ багасгаж, эрүүл мэнддээ анхаараарай.
 
 
 Давсыг орлуулах сонголтуудыг танилцуулж байна.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)