Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Увс аймагт хиймэл нуурын далан сэтэрчээ

Увс аймгийн Улаангом суманд хиймэл нуурын далан сэтэрчээ. Үүний улмаас улсын чанартай авто замын зорчих хэсэг хаагдаж 500 гаруй айл өрх усанд автах нөхцөл байдал үүссэн байна.
 
Энэ тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газар хоёрдугаар сарын 14-ний өдрийн 17.00 цагт хүлээн авч нийт 62 хүн, 6 автомашинтай ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. Одоогоор албан хаагчид усны урсгал өөрчилж, суваг татах, татсан сувгийн дагуу далан босгох ажлыг хийж байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)