Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

“Эх ундарга” ардын урлагийн их наадам өнөөдөр эхэлнэ

Энэ жил буюу 6 дахь удаагийн тоглолтоо хүн төрөлхтний авъяас билгийн ширгэшгүй булаг нь Монгол язгуур урлаг байхыг бэлгэдэн “ЭХ УНДАРГА” хэмээн нэрийдэж, 300 гаруй уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэйгээр ардын урлагийн их наадам болгон өргөн хүрээнд зохион байгуулж байна.
 
“ЭХ УНДАРГА” ардын урлагийн их наадмын үндсэн бүрэлдэхүүнд язгуур урлаг, соёлын өвийг тээн, тив дэлхийд Монгол орноо сурталчлан түүчээлж яваа “Домог”, “Жонон”, “Хөсөгтөн”, “Их Монгол” болон “Нүүдэлчид”, “Хэмнэл” хамтлагууд орж байгаа ба 21 лимбэ, 21 товшуур, шанз, 21 уртын дууч, 21 хөөмэйч зэрэг онцгой содон монгол гайхамшиг нэгэн тайзнаа цугларч байна.
 
Тоглолт энэ сарын 17-19-ний өдрүүдэд МҮЭСТО-ны Их танхимд болох юм. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)