Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

23 компанийн 132,232 ширхэг хувьцаа арилжжээ

2017 оны 2 дугаар сарын 21-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 23 хувьцаат компанийн 132,232 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцаа өсч, 15 хувцаат компанийн хувьцаа буурсан  бол 4 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Таван толгой” компани хамгийн өндөр буюу 15.00-иар өссөн бол “Говь” 1.18%, “Жуулчин дюти фрий” 0.19%-иар тус тус өслөө. Мөн 3,920 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжигдаж 516,171,844.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Энэ өдөр "MSE ALL" индекс 827.80 нэгж болж 0.01%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,439,781,407,448.00 төгрөг боллоо.  

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)