Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон тамирчид эх орондоо ирлээ

Солонгос улсад болсон ой тогтоолтын олон улсын тэмцээнд оролцсон тамирчид эх орондоо ирлээ.
 
Уг тэмцээнд манай тамирчид  14 алт, 15 мөнгө, 12 хүрэл буюу нийт 41 медаль хүртэн багаараа түрүүлснээс гадна тус тэмцээнд дэлхийн дөрвөн дээд амжилтыг  эвдсэн. Тухайлбал, бага, дунд болон өсвөр насны ангиллын "Зураг" төрөлд Б.Хангал, Их Мастер Б.Ариунсанаа, 10 минутын "Хөзөр" төрөлд ОУ-ын Мастер Э.Лхагвадулам, "Дуут цифр” төрөлд Г.Энхлэн нар дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.
 
Энэхүү тэмцээнд Солонгос, Монгол, Герман, Америк, Филиппин, Япон зэрэг 15 улсын нийт 178 тамирчин 90 багц медалийн төлөө бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд харааны болон сонсголын ой тогтоолтын гэсэн 10 төрлөөр өрсөлдсөн.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)