Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

“Насны хишиг”-ийг олгож эхэллээ

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Ач санах хуулийг батлуулж, азай буурлууддаа насны хишиг олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ" гэж тусгасан. Энэ зорилтын хүрээнд Засгийн газраас Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-аар  батлуулж, холбогдох журмыг нь баталсан.
 
Ингэснээр 65 ба түүнээс дээш настай ахмад настнуудад Цагаан сар болон Үндэсний их баяр наадмын өмнө буюу жилд хоёр удаа "Насны хишиг" олгохоор болсон.
 
Тэгвэл “Насны хишиг” олгох санхүүжилтийг бүрэн шийдэж, банкууд өнөөдрөөс олгож эхэлжээ. 
 
Гэхдээ “Хаан” банкны Хан-Уул болон Сүхбаатар дүүргийн салбарууд одоогоор олголт хийж байгаа аж. Харин “Капитал” банкны бүх салбараар олголт хийж байгаа бол “Төрийн банк”-ны СХД, БГД, ХУД, СБД–үүдэд олгогдож эхэлжээ.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)