Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Сурагчдад усны талаар хичээл заана

Дэлхий нийтээр гуравдугаар сарын 22-нд “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан усаа хайрлаж гамнах ухааныг багаас нь хэвшүүлэх зорилгоор Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын бага, дунд, ахлах ангийн нийт 171 мянга гаруй сурагчдад 40 минутын хичээлийг энэ сарын 22-нд буюу өнөөдөр заахаар болжээ.

 

Хичээлийг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, УСУГ, ОСНААУГ-уудаас нийт 130 гаруй мэргэжлийн инженер, ажилтнууд тухайн сургуулийн багш нартай хамтран заах гэнэ. Уг сургалтыг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс, Нийслэлийн боловсролын газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газруудтай хамтран дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)