Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Фэйсбүүк, Гүүгл Австрали Улсад татвар төлнө

Австралийн Засгийн Газар шинэ татварын хууль баталсан бөгөөд үүнд  Гүүгл, Фэйсбүүк зэрэг үндэстэн дамнасан корпорациудад Австрали Улсад явуулсан үйл ажиллагаа болон үйлчилгээ эрхэлсний төлөө төлөх татвараа чангатгажээ.

 

Энэхүү татварын бодлого нь татварын орлогыг хоёр тэрбум доллариар нэмэгдүүлэх ба Сангийн сайд Scott Morrison хэлэхдээ "Бид маш том татварын хянан шалгалтын баг ажилуулж байгаа. Одоогоор Австрали Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа 59 дэлхийн хэмжээний компаниудад  71 аудитын байгууллага шалгалт хийж байна гэжээ. Судалгаагаар 2015 эхний хагаст 30 гаруй үндэстэн дамнасан корпорациуд татвараас зайлсхийх, эсвэл огт татвар төлдөггүй нь тогтоогджээ.

 

Шинэ баталсан хуулиар татвар төлөхөөс зайлсхийх тохиолдол ашгийн 40 хувиар цаашлаад Австрали Улсад үйл ажиллагаагаа явуулахыг хориглох гэнэ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)