Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид энэ сарын 24-нд тангараг өргөнө

Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч сонгон шалгаруулалт өндөрлөж Токиогийн олимпод оролцох тамирчдын бүрэлдэхүүнийг саяхан албан ёсоор зарласан билээ.

 

Байнгын шигшээ багт спортын 18 төрөлд 160 орчим тамирчин дасгалжуулагч багтсан. Байнгын бус шигшээ багт чөлөөт бөх, жудо, бокс, байт харваа, хүндийн өргөлт, таеквондо, пара жудо, пара хөнгөн атлетик, пара буудлагын гэсэн спортын 9 төрөлд 140 орчим тамирчин сонгогдоод байгаа.

 

Байнгын болон байнгын бус шигшээ багт сонгогдсон тамирчин, дасгалжуулагч нар ирэх баасан гарагт буюу энэ сарын 24-нд тангараг өргөнө. Тангараг өргөх ёслолд БСШУСЯ, БТСГ, МҮОХ болон МПХ-ны удирдлагууд оролцох бөгөөд тангараг өргөх ёслол спортын төв ордны А зааланд 11.30 минутад эхлэх юм байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)