Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Хорих 421 дүгээр ангид гэр бүлийн өдөрлөг арга хэмжээг зохион байгууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 421 дүгээр анги, “Хорихын үйлчлэлийн нэгдсэн төв” төрийн бус байгууллагатай хамтран өчигдөр /2017.03.22/ “Аавын аягатай эр хүн” гэр бүлийн нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

 

Энэхүү арга хэмжээ нь хүмүүжигчид гаргасан алдаагаа ухамсарлан дахин гэмт хэрэгт холбогдохгүй байхад гэр бүлийн гишүүдийн харилцаа, дэмжлэг чухал ач холбогдолтой талаар ойлгуулж, өөрчлөгдсөн эр хүн, хань, аав болгон төлөвших хандлагыг төрүүлэх зорилготой юм.

 

Мөн энэ үеэр “Хорихын үйлчлэлийн нэгдсэн төв”-ийн тэргүүн Ө.Батнасан “Эр хүн гэж хэн бэ?”, “Гэр бүлийн үнэ цэнэ”, “Уучлал ба өнгөрсөн үе”, “Хайраар дүүрэн гэр бүл”, “Алсын хараа, зорилго” сэдэвт сургалтуудыг заан явуулснаас гадна МУГЖ Ж.Уранчимэг, МУСТА н.Хатанбаатар нар хүрэлцэн ирж, ая дууны мэндчилгээ дэвшүүлжээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)