Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Далан сэтэлсэн авто засварын үйл ажиллагааг зогсоолоо

Чингэлтэй дүүргийн 12, 13 дугаар хорооны үерийн далан дагуу авто засвар, гагнуурын үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд Нийслэлийн мэргэжлийн хяналтаас өнөөдөр шалгалт хийлээ.

 

 

Шалгалтын хүрээнд үерийн далан дагуу үйл ажиллагаа явуулж буй 11 иргэн, аж ахуйн нэгжийг шалгаж, автозасвар угаалгын газар, хоёрдагч түүхий эд хүлээн авах цэг, тос тосолгооны материал худалдаалах цэгүүдийн үйл ажиллагааг зогсоосон байна.

 

 

Мөн шуудууны дагуу асгасан тос масло, хлорын шохой, ахуйн хог хаягдлыг цэвэрлүүлж, шуудуу дагуу босгосон машины дааман болон контейнерыг яаралтай зайлуулах шаардлага өгчээ.

 

 

 

Мөн 200 метр газарт геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ ажилласан бөгөөд мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт тавьж байгаа аж. Хяналт шалгалт үргэлжилж байна.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)