Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Монголбанк зээлээ төлж барагдуулжээ

Өнгөрсөн жилүүдэд Монголбанк гадаадын банкуудаасалтаар эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөрбогинохугацаатай зээл авч байжээ. Тухайлбал 2014 онд 60 сая ам.доллар, 2015 онд 160 сая ам.долларыг 9.3% хүртэл хувийн хүүтэйгээр зээлсэн байдаг. Эдгээр зээлийн эргэн төлөлтөд 2014 оноос 2016 онуудад Монголбанк нийт 12.1 тонн алтыг ачуулсан байна.
 
Дээрх зээлийн өртөг өндөр, хугацаа богино, алтаар эргүүлэн төлөх нөхцөл нь эдийн засгийн агуулгаараа үр ашиггүйбайсан тул Монголбанкны шинэ удирдлага өмнөх нөхцлөөр дахин зээл авахыг зогсоож,харин авсан зээлийг төлж барагдуулах чиглэлийг 2016 оны 8 дугаар сараас баримталж эхэлсэн байна. Үүний үр дүнд Монголбанк 2016 онд багтаан уг зээлийг бүрэн төлж дуусчээ.
 
Ингэснээр 2017 оноос эхлэн дотоодын алт олборлогч аж ахуйн нэгж, иргэдийн Монголбанкинд тушаах алт нь өмнө тавьсанөрийг барагдуулахад бус, улс орны гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах болно гэдгийг Монголбанк мэдэгдэв.
 
Дашрамд дурдахад, Монголбанкны худалдаж авах алтны хэмжээ 2017 онд 20-22 тоннд хүрэх боломжтойгэсэн тооцооллыг мэргэжлийн хүмүүс оны эхний 3 сарын статистик мэдээлэлд үндэслэн гаргажээ. Ингэснээр улсын валютын нөөц даруй 800-880 сая ам.доллараар нэмэгдэх боломжтой юм.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)