Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Энэтхэгчүүд машины дээрх улаан өнгөт тусгай дуут дохиог хориглохоор боллоо

Энэтхэгт засгийн газар болон ахлах албан тушаалтан сэхээтнүүд ажил болон бусад зорилгоор замын түгжрэлийн үеэр өөрсдийн машин дээрх улаан гэрлэн дохиог ашиглан мултрах явдал их болжээ. Иймээс Энэтхэгийн Сангийн сайд Арун Жэйтли (Arun Jaitley) ирэх 05 сарын 01-нээс эхлэн "Ямар ч тээврийн хэрэгсэлд улаан гэрэл олгохгүй бөгөөд үүнд ямар нэгэн эсэргүүцэл гомдол хүлээж авахгүй" гэж хэлсэн байна. Харин шинэ хуулийн хүрээнд эмнэлэгийн яаралтай тусламжийн тэрэг, онцгой байдал болон цагдаагийн байгууллага, гал унтраах анги цэнхэр өнгөт тусгай дуут дохиог ашиглаж болохыг тодотгожээ.
 
Үүнд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарэндра Моди (Narendra Modi) тааламжтай буйгаа илэрхийлж өөрийн твиттер хуудаснаа "Бүх энэтхэгчүүд онцгой мөн дээд зэрэглэлийнх" , "Энэ аль хэдийн болох ёстой байсан юм. Өнөөдөр ийм хүчтэй эхлэл хийсэнд үнэхээр баяртай байна" гэж бичсэн байна.
2015 онд Дели хотын удирдлага Арвинд Кэжривал (Arvind Kejriwal) өөрийнх нь машинд улаан өнгөт тусгай дуут дохио байхгүй гэж гомдол гаргаж байжээ.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)