Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Бразилийн туршлагыг нэвтрүүлнэ

Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Элчин сайд Ч.Сосормаа Бразилийн Хоршооллын нэгдсэн холбооны тэргүүн Марсиу Лопест 2017 оны дөрөвдүгээр сарын 25-нд Монголын Хоршооллын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн Н.Энхболдын урилгыг гардуулан өгч, Монгол Улсад зочлон туршлага солилцох хүсэлтийг уламжлав.
 
Ноён Марсиу Лопес урилгыг баяртай хүлээн авч, энэ ондоо багтаан төлөөлөгчдийн хамт Монголд айлчилж, туршлага солилцох уулзалт зохион байгуулах боломжтойг илэрхийлэв.
 
Бразилийн 50 гаруй сая иргэдийг эгнээндээ нэгтгэсэн хоршооллын хөдөлгөөн хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлал, барилга, уул уурхай зэрэг олон салбарт жигд хөгжиж чадсан төдийгүй хоршооллын хоёр том банк болох “Bancoob”, “Sicredi” нь тус улсын хөдөө аж ахуйн салбарт олгодог нийт зээлийн 40%-ийг дангаар хангадаг байна. Түүнчлэн Бразилийн Конгрессын Сенатын танхимын гишүүдийн 44%, Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн 47% Конгрессын “Хоршооллыг дэмжих” бүлэгт ажилладаг нь хоршооллын хөдөлгөөн төрийн бодлоготой нягт уялдан хөгждөгийн жишээ юм.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)