Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Онцлох зураг

”Adidas” гуталтай Монгол эмэгтэйн шарилыг ил болголоо

Өнгөрсөн жил манай орны Алтайн нуруунаас олдсон эмэгтэй хүний чулуужсан шарил дэлхий даяар орчин үеийн "adidas" гуталтай эмэгтэй хэмээн алдаршсан. Шарилыг 1100 гаруй жилийн настай гэж тогтоосон бөгөөд эмэгтэй 30-40 настай байжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар тэрээр толгойдоо маш хүнд гэмтэл авсны улмаас нас барсан байх магадлалтай гэж үзэж байгаа ч яг үхлийн шалтгаан мөн эсэх нь тодорхойгүй байна гэжээ. Эмэгтэйг эсгий цүнх, дөрвөн өөр төрлийн хувцас, сам, толь хутганаас гадна морь, эмээл хазаар мөн оёдлын зүү утас зэргийн хамт оршуулсан байсан нь түүнийг ямар нэгэн дээд гаралтай биш оёдолчин байсан болов уу гэсэн таамгийг төрүүлээд байгаа юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)