Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Жеки Чан бүх хөрөнгөө буяны үйлсэд хандивлана

Тулаант киногоороо дэлхий нийтийг байлдан дагуулж, хэн бүхний танил болсон нэгэн бол жүжигчин Жеки Чан. Тэрээр өөрийн амьдралын талаар тийм ч их яриад байдаггүй нэгэн. Кино урлагийн амьд домгуудын нэгээр тооцогдох эрхэм хүн хувийн амьдралынхаа талаар сонирхолтой ярилцлага өрнүүлжээ. Түүний ярилцлагаас онцлох нэгэн зүйл байсан нь түүний хөрөнгөтэй холбоотой асуудал байжээ. Жеки Чаны хөрөнгө хэдэн арван сая доллараар үнэлэгдэх хэмжээний бөгөөд хадгаламж гээд чамлахааргүй их. Түүний хийж бүтээсэн олон сайхан уран бүтээл одоо ч ашгаа өгсөөр байгаа. Магадгүй мөнгө олъё гэж хүсвэл тэрээр өдөрт саяыг ч олох боломжтой гэдгээ хэлжээ. Гэхдээ мөнгөний хойноос хэт хөөцөлдөж, боол болохыг хүсэхгүй байгаа илэрхийлсэн байна. 

Өнөөдрийн өндөрлөгт хүртлээ чамгүй их ажилласан эрхэм хүн өөрийн хөрөнгөө хэнд өвлүүлэх бол гэсэн зүйлийг олон нийт чамгүй сонирхдог. Магадгүй гэрлэж амжаагүй ч, хамтран амьдарч байсан анхны хүүхдийнхээ ээжид үү, эсвэл хүүдээ юу гэх нь ч бий. Харин энэхүү асуултын хариуг тэрээр өгсөн байна. Жеки Чан бүх ажлаа онгоцоор амжуулдаг аж. Энэ нь баярхсан асуудал биш гэнэ. Учир нь, аль болох олон буяны ажиллагаанд амжиж оролцохыг хүсдэг учраас онгоцоор зорчдог байна. Тэрээр нэг өдөрт хэдий олон хүнд тусална, шөнө нь төдийчинээ сайн унтдаг аж. Тиймээс л онгоцоор явах нь илүү хурдан, бас олон үйл ажиллагаанд оролцох боломж олгодог ажээ. Буяны ажилд өөрийн сэтгэл зүрхээ зориулан яваа нэр жүжигчин ядарч зовсон хүмүүс, бусдад туслахыг маш их хүсдэг учраас нас барсныхаа дараа бүх хөрөнгөө буяны үйлсэд хандивлах гэрээслэл бичсэн байгаа гэнэ. Магадгүй үлдээсэн хөрөнгөнөөс нь болж эхнэр хүү хоёр нь маргалдахаас ингэж сэргийлж байгаа юм байна.  

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)