Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Шилтэй загаснаас хорь орчим хүн хордлого авчээ

Хаяг шошгогүй, баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээс үүдэн хордлогонд орох асуудал сүүлийн жилүүдэд нэлээд нэмэгдсэн байна. Ялангуяа үйлдвэрлэлийн бус гар аргаар хийсэн бүтээгдэхүүнийг борлуулж байгаа, иргэдийн гар дээрээс худалдан авсан зүйлээс хордох нь элбэг байна. Хүйтний ам цаашилж хөхүүрийн ам наашилж байгаа цаг буюу урин дулаан болж амралтын улирал эхэлсэн энэ өдрүүдэд иргэд зугаалгаар орон нутгийг их зорьдог.
Энэ үед Хөвсгөл аймгийг зорих, далайд амрах хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгддэг билээ. Тус аймагт очсон жуулчин бүрийн амсаж, ар гэрийнхэндээ амсуулахаар авчирдаг Хөвсгөлийн брэнд бүтээгдэхүүн болох даршилсан шилтэй загасны мах идсэнээс 20-иод хүн хордсон хэрэг гарлаа.
Тэдгээр иргэд шилэн саванд даршилсан загас худалдан авч идсэн байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Хатгал сумын нэг иргэнээс энэ сарын 16-17-нд “Цэнхэр далайн өгөөж”, “Хар ус нуур” нэрийн шилтэй загас, "Далай ээж" хүнсний захаас “Дүүрэн нуур”, "Хөвсгөл хатгал", "Хатан загас", "Хөвсгөл цагаан загас" нэрийн шилтэй болон утсан загас худалдан авсан  иргэд хордож, эмнэлэгт хүргэгджээ.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)