Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Баянхонгор: "Эрчүүдээ хайрлая" аян эхлүүллээ

Аймгийн хэмжээний 16-аас дээш насны эрэгтэйчүүдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах "Эрчүүдээ хайрлая" аян нээлтээ хийлээ. Дөрөвдүгээр сарын 17-ноос эхэлсэн тус аяны хүрээнд нийт хамрагдвал зохих эрэгтэйчүүдийн 30 хувь нь хамрагдаад байна. Үзлэг шинжилгээ ирэх сарын нэгэн хүртэл үргэлжлэх бөгөөд өртөөчилсөн байдлаар зохион байгуулж, эрүүл мэндийн боловсрол олгож байгаа аж.
 
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаа эрчүүдэд артерийн даралт үзэх, биеийн жингийн индекс тодорхойлох, ЭХО шинжилгээ, холестрин, сахар хэмжих, серологи шинжилгээ хийх, элэгний Б, Ц вирус тодорхойлох, сүрьеэ илрүүлэх шинжилгээ хийгдэж байна.
 
 
Эрэгтэйчүүдийн аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг хандлагыг дээшлүүлэх, эрэгтэйчүүдийн дундах өвчлөлийг эрт оношлож, эмчлэх, эрүүл мэндийн үзлэгийн мэдээллийн санг бий болгох зорилго бүхий тус аяныг аймгийн ЗДТГ, Нийгмийн бодлогын хэлтэс, сумдын ЗДТГ, Цагдаагийн газар, Автотээврийн төв хамтран тус аяныг зохион байгуулж байна. Баянхонгор аймгийн хэмжээнд 2016 онд хүн амын нас баралтын 518 тохиолдол бүртгэгдсэний нас баралтын тэргүүлэх шалтгааныг цусны эргэлтийн тогтолцооны эмгэг, хорт хавдар, осол гэмтлийн шалтгаант нас баралт эзэлж байна.
 
Цусны эргэлтийн тогтолцооны өвчний улмаас жил бүр 180-200 хүн нас барж байгаагийн 52 хувийг эрэгтэйчүүд эзэлжээ. Мөн шинээр оношлогдсон хорт хавдрын 88 хувь нь 3, 4 дүгээр үедээ буюу төгс эмчилгээ хийх боломжгүй хожуу үе шатандааа оношлогдож байгаагаас сүүлийн жилүүдэд хорт хавдрын нас баралт нэмэгдэх хандлагатай болж, хүн амын нас баралтын 2 дахь шалтгаан болж байна.
 
Мөн осол гэмтлийн шалтгаант нас баралт хүн амын нас баралтын 3 дахь шалтгаан болж, 80 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Сонирхуулахад, тус аяныг аймгийн Засаг даргын захирамжаах жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс зургадугаар сарын 15-ны хугацаанд зохион явуулж байхаар тогтжээ.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)