Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Нийслэлийн 16 сургууль орчноо хүүхдэд аюулгүй болгож тохижуулна

НИТХ-ын дарга Ц.Сандуйн тэргүүлдэг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс энэ онд 16 сургуулийн орчныг хүүхдэд аюулгүй болгож тохижуулахаар 860 сая төгрөг төсөвлөжээ. Хотын төвийн ачаалал ихтэй зам дагуу байгаа ерөнхий боловсролын сургуулиудын гаднах талбайг эхний ээлжинд тохижуулахаар холбогдох байгууллагууд ажиллаж эхлээд байна. Замын цагдаагийн газраас хийсэн судалгаагаар зам тээврийн осолд сурагчид хамгийн олноор өртдөг 5, 117, 3, 17, 20, 23, 24, 37, 48, 58, 62, 67, 87,102,105,106 дугаар сургуулиудын гаднах талбайг тохижуулна. Тохижилтын зураг төсөл, төлөвлөгөөг Нийслэлийн авто замын газраас гаргажээ. Ингэснээр сурагчид зам тээврийн осолд өртөж бэртэх, амь насаа алдах тохиолдол бодитойгоор буурч, хүүхдэд ээлтэй орчин бүрдэнэ гэж холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ.
 
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс шаардлагатай төсөв хөрөнгийг шуурхай шийдвэрлэж ажилласны үр дүнд 2017 онд сургуулийн орчимд гардаг зам тээврийн ослын хэрэг 46 хувиар буурсан байна. Зарим сургууль 100 хувь зам тээврийн осолгүй орчныг бүрдүүлээд ажиллаж байгаа сайн жишээ ч нийслэлд бий. Энэхүү статистикийн цаана хүүхдүүдийн амь нас, аюулгүй орчинд амьдрах эрх хөндөгдөж байгаа учраас сургуулийн орчимд аюулгүй байдлыг хангах чиглэлд онцгой анхаарч, шуурхай ажиллахыг НИТХ-аас холбогдох агентлагуудад үүрэг болгожээ. Ямартай ч энэ онд нийслэлийн ерөнхий боловсролын 16 сургууль хүүхдэд аюлгүй орчин бүрдүүлэхээр ажлаа эхэлжээ. 
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (10)
Зочин [202.131.250.130] 2017/05/26
Энэ манай удирдлагын сэтгэлгээ тэр сэтгүүлч санаатай юмнууд нь ерөөсөө л тархины хоцрогдол хамуурал...ёоз дүйзээрээ гэж... Нийгмийн сүлжээнд тавьж бгаа мэдээлэл нь хүртэл нэг иймэрхүү...яанам бэ...ийм нийгэм хоцрогдлын туйлд л очно уу гэхээс хөгжил рүү лав ойртох найдлага алгаас
Зочин [202.131.250.130] 2017/05/26
Бусад нь аюултай хэвээр үлдэх үү... бүх сутгууль ийм бх ёстой юм биш үү. Юуг нь зарлаж рекламдаад бдаг юм. Эхлээ ч үгүй бж...
Зочин [202.9.42.131] 2017/05/25
28 r surguuli tsaashaa ger horoolol bolohoor shunu oroi hetsuu l bh bha shoroon zamtai shd
Зочин [43.228.129.28] 2017/05/25
Sansariin 97 dugaar surguuliig anhaaraldaa abaasai. hajuugaaraa zamtai. uglu oroidoo hetsuuddeg sh dee. Ajild ni amjilt husie
Зочин [202.179.31.44] 2017/05/25
маш зөв ажил болж байна хотын удирдлагууд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй анхааруулах шар зураасыг маш ихээр хийх хэрэгтэй шүү
Зочин [124.158.107.97] 2017/05/25
117 surguuliin zam deer 3-4 hurd saaruulagch tabimaar yum bna lee zuslandaa amarch bgaa ayalj zugaalj bgaa humuus sogtuugaar mashinaa barij hurd hetruulen dabhih ni huuhduuded mash osoltoi bdag 2 hon hurd saaruulagch deer haraigaad l garad irdegiin bna lee yadaj 4 bbal 3 deer ni harailaa gehed suuliin 1 deer hurd ni saarch l taarna
Зочин [202.70.46.221] 2017/05/25
zuw ajil hiih gej bna amjult
Зочин [112.72.11.111] 2017/05/24
ярихаар хийчихээд дараа нь элдэв рекламаа хийлдээ.бүх ажил нь ирээдүй цаг дээр явах юм.хийнэ .тохижуулна.засна гээд.бүтэн жил болоод үнэндээ юу ч хийсэнгүй ээ.батүүл гарсан жилээ мэдэгдэхүйц ажлууд хийсэн биздэ
Зочин [202.179.26.206] 2017/05/24
huuhded ayulgui bolgono geed dahiad baahan mod but nogoon busiig n ustgaad tsement bolgochiwdooo anhaaraasai bilee
Зочин [182.160.3.31] 2017/05/24
5-r surguuliin baruun xoit xashaag anzaaraasai daa?