Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил мэдээлэл өглөө

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 5 дугаар сарын 23-нд хэвлэл мэдээллийнхэнд зориулж гадаад харилцааны салбарт хийж буй голлох ажлын талаар болон бусад цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Тодруулбал Бүгд Найрамдах Казакстан Улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх 6 дугаар сард Астана хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 17 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор төлөвлөж байгааг хэллээ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ирэх сард Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг Санкт-Петербург хотноо болох Петербургийн олон улсын эдийн засгийн XXI чуулга уулзалтад ОХУ-ын Засгийн газрын урилгаар оролцох болсныг тэмдэглэв.
 
Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд санал өгөхөөр хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын 7374 иргэн бүртгүүлсэн болохыг Сайд Ц.Мөнх-Оргил хэлэв.
 
“Мэдээллийн цаг”-ийн төгсгөлд “ГХЯ-ны нээлттэй хаалганы өдөр” 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 11.00-17.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах талаар мэдээлэв.
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)