Гудамжны тохижилтын ажлын хүрээнд сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлжээ. Мөн олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, 400 хүний зориулалтын суудал зэргийг бий болгосон байна. Сөүлийн гудамж Наран их дэлгүүрээс Циркийн уулзвар хүртэл авто замын хөдөлгөөнийг долоо хоног бүрийн баасан гарагийн 00:00 цагаас даваа гарагийн 06:00 цаг хүртэл хязгаарлаж байхаар болжээ.