Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

М.Анхбаяр: Зохиолч Л.Өлзийтөгсийн номнуудыг унших дуртай

"Mongolia's Next Top Model" шоуны шилдэг таван оролцогчийн нэг М.Анхбаярын блицийг хүргэж байна. Өдгөө тэрбээр ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн гуравдугаар дамжаанд суралцаж байна. Даруу төлөв аашаараа үзэгчдийн хайрыг булаасан түүнийг шоуны шүүгч Д.Оргил “Цоо шинээр гарч ирээд, дэлхийд цахиур хагалах чадалтай гэж үзэж байна”  хэмээн тодотгож байсан билээ. Ингээд түүний блицийг хүргэе.   
 
Биеийн харьцаа: 79-63-90
Хэлэх дуртай үг: Санаа зөв бол заяа зөв. Цаг бол алт. 
Аз жаргалыг нэг үгээр тодорхойлбол: Эрүүл байх, байгаадаа сэтгэл хангалуун байх.
Амьдралын тань хамгийн үнэтэй зүйл: Гэр бүл.
Худалдаж авах дуртай зүйл: Ном бичгийн хэрэгсэл. Мөн гоо сайхны бүтээгдэхүүн.
Амьдралдаа мөрддөг зарчим: Цаг баримтлах.
Хамгийн дуртай баяр: Цагаан сар.
Унших дуртай ном: Зохиолч Л.Өлзийтөгсийн номнуудыг унших дуртай.
Мөрөөдөл: Оюунлаг загвар өмсөгч л болохыг маш ихээр хүсч байна даа. 
Таны бахархал: Монгол хүн болж төрснөөрөө бахархдаг.
Хобби: Дуу хөгжим сонсох, алдартай хүмүүсийн намтар, онч мэргэн үгс бодит явдлаас сэдэвлэсэн зохиол унших, кино үзэх дуртай. Өөрөөр хэлбэл чадварлаг хүмүүсийн бүтээлийг үзэх, сонсох дуртай.
Нууц авьяас: Шатрын спортын зэрэгтэй. Аливаад дүгнэлт гарган, дүн шинжилгээ хийх нь магадгүй миний нууц авьяас байж болох юм. 
Очих дуртай газар: Ганцаараа байж бүхнийг эргэцүүлж бодож нам гүм, тайван орчинд байхыг эрмэлздэг.
"Mongolia's Next Top Model" нэвтрүүлгээс олж авсан хамгийн чухал зүйл гэвэл юуг нэрлэх вэ: Хүмүүс ямар нэгэн дамжаа, курст сурснаа өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийлээ гэж ярьдаг. Харин энэ тэмцээн миний хувьд болон бусад оролцогчийн хувьд нэгэн төрлийн маш том хөрөнгө оруулалт болсон.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)