Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Хакүхо түүхэн амжилтын эзэн боллоо

Мэргэжлийн сүмогийн долдугаар сарын башё долдугаар сарын 9-ний өдөр эхэлсэн билээ. Энэ башёд дөрвөн аварга, гурван арслан барилдах болсон нь олны анхааралд өртөж эхэлсэн. Гэвч башёгийн дундаас аварга Какүрюү М.Ананд, Кисэносато нар бэртлийн улмаас өнжсөн. Хакүхогийн хувьд даваагаа ахиулж озэки Кайогийн амжилтыг эвдэхээ амласан. Тэгвэл тэрбээр Нагоя хотноо болж буй зуны тэмцээний 12 дахь өдрийн барилдаанд буюу өчигдөр Тамаваши Б.Мөнх-Оргилыг давж, Кайогийн амжилттай зэрэгцэж ирлээ. Тодруулбал, Озэки Кайо 1988-2011 оны хооронд 1047 давааг авч хамгийн олон ялалт авсан рекорд амжилт тогтоосон юм. Тэгвэл энэхүү амжилтыг өчигдөр Хакүхо М.Даваажаргал давтлаа. Тэрбээр өнөөдрийн барилдаанд арслан Такаясүтэй барилдах бөгөөд түүнийг ялбал энэхүү рекордыг шинэчлэн тогтоох юм.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)