Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Зуныг таатай өнгөрүүлэх задгай тагттай 8 газар

Зуны зугаатай нарлаг өдрүүдийг задгай тагтгүйгээр төсөөлөхийн аргагүй. Зуны халуун орой задгай тагтанд шар айраг шимэнгээ, амтат хоол зооглох нь яалт ч үгүй зуны нэг хэсэг байдаг. Зуны үдэг тухлан суух задгай тагттай газар хайж байгаа бол дараах мэдээлэлд түр саатаарай. Задгай тагттай ресторануудын ихэнх нь 04.00 цаг хүртэл ажилладаг. 
Ногоон тагт 
Хаяг: “Найман шарга” валютын захын урд талд, “Капитал” банктай байрны зургадугаар давхарт 
“Ногоон тагт”-д гриллдэж шарсан махны хорхой хүргэм амтыг сэнгэнэсэн хүйтэн шар айргаар даруулан, найз нартайгаа хөзөр, ширээний хөл бөмбөг, дардас зэрэг тоглоом тоглон цагийг хөгжилдөн өнгөрөөх боломжтой. Түүнчлэн “Ногоон тагт”-д пүрэв гариг бүр “Оддын доорх кино үдэш”-тэй. Долоо хоног бүрийн пүрэв гаригт 20.00 цагаас эхлэх энэхүү кино үзвэр үнэ төлбөргүй. Тэнгэрт түгэх оддын доор хайртай, дотнын хүмүүс, найз нөхөдтэйгээ хамт кино үзэх боломж энд л бий. 
CODE Pвtisserie & Plus
Хаяг: Туул рестораны эсрэг талд 
“CODE Pвtisserie & Plus” нь амтыг таашаадаг хэн бүхэнд олон төрлийн сонголттой патиссерие, бялуу, нарийн боов, мөхөөлдөс болон хөнгөн хоолоор үйлчилдэг.  Дэлхийн 10 гаруй улсад патиссерие ахлах тогоочоор ажиллаж, Франц тогоочийн жинхэнэ ур чадварыг мэдрүүлсэн туршлагатай тогооч Бенойт нь нийслэлчүүдэд  зориулан онцгой амттануудыг бэлтгэн хүргэдэг. 
Оршил лоунж
Хаяг: Чингис зочид буудлын эсрэг талд, Ус сувгийн удирдах газрын хойд талд, Оршил төвийн 10 давхарт
Баянзүрх дүүрэгт тав тухтай задгай тагттай газар хайж байгаа бол “Оршил”-ыг зориорой. 40-50 хүний багтаамжтай задгай тагтан дээрээс Улаанбаатар хотыг тольдон харж, хүссэн коктейлоо амтлан, хөгжмийн аянд зуны үдшийг найз нөхөд, хамт олонтойгоо өнгөрүүлээрэй.
Tuul garden 
Хаяг: Хотын төвөөс зургаан километрт,  “Туул” голын эрэгт, Их тэнгэрийн амаас зүүн тийш хоёр км
Эрүүл агаарт мастер тогоочын гарын хоол, коктейлийг амтлах боломжтой. Хөл хөдөлгөөн, шуугианаас хол гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо цагийг үнэ цэнэтэй өнгөрүүлж өөрийгөө эрхлүүлэхийг хүсвэл “Tuul garden”-г зориорой. 
Манхэттен лоунж
Хаяг: Энканто спорт цогцолборын 11 давхарт 
Тансаг зэрэглэлийн задгай тагттай газар хайж буй бол “Энканто” тауны 11 давхарт байрлах “Манхаттан” лоунжыг зориорой. Их хотын залуусд зориулан үүд хаалгаа нээсэн уг лоунжад мэргэжлийн тогоочийн бэлтгэсэн,амт чанартай хоол ба коктейлыг амтархан хүртэж, үдшийг тансаг сайхан орчинд өнгөрүүлэх боломжтой. Мөн 10 хүний вип өрөөнд тухлах боломжтой бөгөөд террас руу өрөөнөөс шууд гарах боломжтой. Түүнчлэн энэхүү өрөө нь их хотыг тольдон харах цэлгэр том цонхтой.
Spicy Street
Хаяг: “Blue sky” цамхагийн баруун урд талд
Хотын төвд ил галын дэргэд, урсах усны чимээнд тухлан суух боломж энд л бий. Мөн зарим өдрүүдэд энд залууст зориулсан цөөнгүй арга хэмжээ зохион байгуулагддаг.  Усны хоржигнох чимээ, ил галын төөнөх мэдрэмж, шорлогны утаа...Энэ бүхнийг их хотынхоо төвд мэдрэх боломжтой гээд төсөөл дөө. 
Sant asar piana lounge 
Хаяг: Хүнсний 50 дугаар дэлгүүрийн эсрэг талд 
Их хотод амьдарч буйг сануулах цөөхөн гудамж талбай нийслэлд бий. Түүний нэг нь Сөүлийн гудамж. Тэгвэл энэхүү гудамжинд байрлах “Sant asar piano” лоунжид саатаарай. Үлгэрийн мэт гэрлэн чимэглэлтэй энэхүү газрыг “Sports Bar & Piano” лоунж гэдгээр нь хүмүүс илүүтэй мэддэг. 
Ub jazz club
Хаяг: Сөүлийн гудамж, Brau Haus
Тансаг зэрэглэл таатай тайван орчинд жазз хөгжмийн аянд хайртай бүхэнтэйгээ хамтдаа амьд хөгжим сонсох боломжийг “UB JAZZ CLUB” олгож байна. Мэргэжлийн тогоочийн амтат хоол чадварлаг бартендэрүүдийн хаана ч амтлаагүй гайхалтай  уух зүйлийг энд амтлаарай. Мөн энд үдэш бүр амьд тоглолт болдгоороо онцлогтой.  
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [202.131.234.182] 2018/06/05
Манхетен утсаа огно уу