Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Д.Баянзул: Банкуудын валютын урсгал сайн байгаа

Монголбанкны Бодлогын хэрэгжилт, зээлийн хэлтсийн захирал Д.Баянзултай уулзаж, сүүлийн үед өсөөд байгаа валютын ханшийн талаар тодрууллаа. 
-Ам.долларын ханш наадмын өмнөөс өсч эхэлсэн. Гэтэл бодит байдлаас үзэхэд ханш сулрах нөхцөл байдал бий болсон уу? 
-Он гарсаар төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өдрийн дундаж хэлбэлзэл 0.11 хувьтай, оны эхнээс 85.1 төгрөгөөр буюу 3.4 хувиар чангарсан үзүүлэлттэй байна. Гадаад валютын ханш нь бусад бараа бүтээгдэхүүний үнийн адил зах зээл дээр суурь хүчин зүйлс, эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрээр тогтдог. Тийм болохоор валютын ханш нь тодорхой хэмжээнд хэлбэлзэж байдаг үзүүлэлт гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ удаагийн төгрөгийн эсрэг ам.долларын чангаралтын хувьд дүгнэхэд манай улсын төлбөрийн тэнцэл аль аль талдаа ашигтай гарсан. Гадаад худалдаа гэхэд л оны эхний таван сарын байдлаар 1.51 сая ам.долларын ашигтай гарсан нь түүхэнд байгаагүй хамгийн өндөр түвшинд хүрснийг илтгэж байна. Төлбөрийн урсгал тэнцлийг харвал  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 440 орчим сая ам.доллараар ашигтай гарсан. Урсгал дансны алдагдал ч 23.6 сая ам.доллараар буурч өмнөх оны үеийнхээс нэг сая доллар буюу 94 хувийн бууралтыг үзүүлсэн. Дээр нь банкуудын валютын урсгал сайн байгаа. Үүнээс харахад одоо үүсээд байгаа ханшийн сулралт нь суурь хүчин зүйлтэйгээ нийцтэй биш байна. 
-Тэгвэл юунаас болж сулралт үүсэв, Монголбанк үүний эсрэг ямар арга хэмжээ авах вэ?
-Сүүлийн үеийн ханшийн өөрчлөлтөнд Ерөнхийлөгчийн сонгуулиас үүдэлтэй тодорхойгүй байдал, наадмын үеэрх олон хоногийн амралт зэрэг улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд гарч буй үйл явдал, мэдээ, мэдээллээс хамаарч зах зээлд оролцогчдын хүлээлт өөрчлөгдсөн нь нөлөөлсөн. Монголбанкны зүгээс ханш эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэйгээр уян хатан тогтох зарчмыг үргэлжлүүлэн баримталж, ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор захад оролцох байр сууриа хадгална.
-Тэгэхээр цэвэр иргэдийн хүлээлтээс үүссэн бодит бус өсөлт бий болжээ гэж ойлгож болохоор байна. Цаашид ханш тогтворжих эерэг хүлээлт бий юу? 
-Экспортын түүхий эдийн үнийн өсөлт, ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд олон улсын банк санхүүгийн байгууллага, донор орнуудаас орох зээл, санхүүжилт, Оюу толгойн төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт зэргээс үүдэн 2017 онд төлбөрийн тэнцлийн төсөөлөл эерэг гарах нааштай үр дүн хүлээгдэж байна. Тиймээс төгрөгийн ханш огцом сулрах дарамт бага байхаар байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (50)
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24
Зочин [27.123.214.118] 2017/07/24