Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Нийслэлийн ИТХ даргагүй дахиад долоо хонохоор боллоо

Ц.Сандуй өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар НИТХ-ын даргыг шинээр сонгохоор болсон. Өнгөрсөн долоо хоногт энэ асуудлыг хэлэлцсэн ч НИТХ дахь МАН-ын бүлэг ажлын тав хоногийн хугацаатай завсарлага аваад байсан юм. НИТХ-ын хуралдаан өнөөдөр үрэлжилсэн ч МАН-ын бүлэг дахин тав хоногийн завсарлага авснаар асуудал 7 хоногоор сунжрах нь тодорхой боллоо. НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун хэлэхдээ “НИТХ-ын даргыг шинээр нэр дэвшүүлэх үү, нэр дэвшсэн 2 хүн дээрээ санал хураалт явуулах уу гэсэн сонголттой нүүр тулсан учраас завсарлага авч байна” гэв. Харин НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү “ Нийслэлийн төр захиргааны байгууллагыг бодлогоор шуурхай хангах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг базаах бодит шаардлага байна. Тиймээс МАН-ын бүлэг дотоод зөрчлөө хойш тавьж ажлаа хийхийг шаардаж байна” гэв. Энэ өдрийн хуралдаанд 41 төлөөлөгч хүрэлцэн ирсэн байлаа. 

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)