Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Кюүшюү башёо энэ сарын 12-нд эхэлнэ

Мэргэжлийн сумо бөхийн 2017 оны сүүлийн тэмцээн буюу Кюүшюү башё энэ сарын 12-нд Фүкүока хотод эхлэнэ.

Кюүшюү башёд Ёкозүна Какүрюү барилдахгүй гэдгээ мэдэгдсэн бол өнөөдөр Таканоива, маэгаширагийн хамгийн сүүлд бичигдсэн Үра, жюүрёогийн Чиёоотори нар мөн барилдахгүй гэдгээ мэдэгджээ. Учир нь  Үрагийн  баруун, зүүн хоёр өвдөг гэмтэлтэй, мэс засал хийлгэж, 3 сар эмчлүүлэх шаардлагатай гэсэн онош тавиулсан байна. Нэгдүгээр сарын тэмцээнд Үра жюүрёод унах нь гарцаагүй боллоо гэж сумо тайлбарлагчид ярьж эхэлсэн байна. 

Хэдий 1 аварга, дээд зиндааны уран барилдаант 2 бөх барилдахгүй болсон ч эхний хоёр өдрийн оноолтыг харахад эхний өдрөөс л бөх сонирхогчид нүд салгахын аргагүй сонирхолтой барилдаанууд болох нь ойлгомжтой боллоо. Намрын тэмцээнд түрүүлсэн ёкозүна Харүмафүжи эхний өдөр Комүсүби Ооношёо, хоёр дахь өдөр Такакэйшёо гэсэн бөхчүүдтэй таарсан. Хоёуланд нь ялагдан, анхных нь кинбошиг өгч байсан .

Их аварга Хакүхо мөн эхний өдөр комүсүбитэй барилдана. Арслан асан ахмад бөх Котошёогикүтэй башёгийн сүүл хэсэгт барилддаг байсан бол ийнхүү эхний өдөр барилдах цаг иржээ. Маргааш нь маэгаширагийн толгой бөх Тамавашитай таарсан байна.

Ёкозүна Кисэносато эхний өдөр  Тамаваши, хоёр дахь өдөр Комүсүби Ооношёотой барилдана. Кадобан озэки Такаясү эхлээд Чиёотайрюү, дараа нь Точиоозантай таарсан бол сэкивакэ Тэрүнофүжи Хокүтофүжитэй барилдаад дараа нь Шёохозантай барилдах юм.
 
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)