Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Ардчилсан залуучуудын холбоог С.Эрдэнэболд тэргүүлнэ

Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч, нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнийг тодруулах нээлттэй санал тооллого өчигдөр боллоо. 
 
Санал хураалтад нийт 6000 гаруй гишүүн санал өгснөөс 5293 оноогоор С.Эрдэнэболд олонхийн санал авч, Ардчилсан Залуучуудын холбоог удирдахаар болов.
АЗХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх С.Эрдэнэболд, Б.Болор-Эрдэнэ нар 10 дугаар сарын 29-нд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч, өнгөрсөн хугацаанд 21 аймаг, есөн дүүргийн тус холбооны  90 гаруй мянган гишүүнтэй уулзаж, өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан. 
 
Нийслэлийн АЗХ-ны тэргүүнд өрсөлдсөн Ж.Сугарсүрэн 1482,85 оноо, Э.Өлзийбаяр 1567,35 оноо авч, Э.Өлзийбаяр нийслэлийн АЗХ-г тэргүүлэхээр боллоо. Шинээр сонгогдсон АЗХ-ны Ерөнхийлөгчийг ирэх сарын 4-нд болох Ардчилсан залуучуудын холбооны Үндэсний чуулганаар батламжлах юм.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)