Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Зимбабве улсын шинэ ерөнхийлөгч тангараг өргөнө

Зимбабве улсын дэд ерөнхийлөгч асан Эммерсон Мнангагва лхагва юм уу пүрэв гарагт тус улсын ерөнхийлөгчийн хувиар тангараг өргөнө гэж “Ройтерс” агентлаг эрх баригч “Зимбабвегийн Африкийн үндэсний холбоо–Эх оронч фронт” намын эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Патрик Чинамасугийн хэлснийг иш татан мэдээлэв.
 
Эрх баригч “Зимбабвегийн Африкийн үндэсний холбоо–Эх оронч фронт” намын парламентын бүлгийн дарга Лавмор Матукегийн мэдээлснээр, шинэ ерөнхийлөгч нь ирэх оны наймдугаар сарын эцэс хүртэл буюу хуучин ерөнхийлөгч Роберт Мугабуеийн бүрэн эрхийн хугацаа дуустал төрийн эрхийг барих юм байна. Тус улсын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2018 оны есдүгээр сараас өмнө болох аж.
 
Зимбабвегийн ерөнхийлөгчийн албан тушаалыг 37 жилийн турш хашсан Роберт Мугабе нь огцрох тухайгаа мягмар гарагт тус улсын парламент түүнийг албан тушаалаас нь зайлуулах асуудал хэлэлцэж байх үед мэдэгджээ.
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)